Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг буцаах саналыг дэмжсэнгүй

2017 оны 4 сарын 13

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулав.

Тухайлбал, Төвсийн хүрээний мэдэгдлийн хамт өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаах Ж.Энхбаяр гишүүний саналыг олонхи дэмжсэнгүй.

Харин Төсвийн зарлагын хэмжээг 8 их наяд 789.8 тэрбум гэснийг 8 их наяд 750.2 тэрбум болгож бууруулах санал олонхийн дэмжлэгийг авлаа. Мөн 2017 оны тэнцвэржүүлсэн орлого -2 их наяд 774.1 байна гэсний -2 их наяд 714.4 болгон бууруулах санал дэмжигдлээ.

Ийнхүү байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан чуулганы хуралдаанд танилцуулах болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42490
0 эможи
keyboard_arrow_up