Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

2017 оны 4 сарын 06

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болсныг эргэж харж, босго тавьж болохгүй юу” гэлээ.  Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахдаа босгогүйгээр оруулж ирсэн. Босго тогтоогоод босгоос дээшхийг нь татварыг нэмээд, босгоос доошхид нь татвар ногдуулахгүй байх судалгаа хийх боломжтой” гэсэн хариулт өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42290
0 эможи
keyboard_arrow_up