Б.Чойжилсүрэн: Хадгаламж эзэмшигчдэд жилд 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байх
УИХ-ын чуулган үргэлжилсээр байна. Төсвийн тодотгол хэлэлцэж байна. Тус асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Гишүүд эмэгтэй хүүхдийн мөнгө өгөх хүрээг хумиж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Харин үүний хариуд Сангийн сайд “Хүүхдийн мөнгөний асуудлыг ОУВС-тай тохирсон. Зөвхөн зорилтод бүлэгт буюу 40 хувьд нь өгөхөөр зорьсон. Одоо хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож байна. Үлдсэн 20 хувийн хүнсний талон болгоно. Тэгэхээр зорилтод бүлгийн хүүхдийн мөнгөө ч, хүнсний талоноо ч авна. Өөр зүйлд зарцуулахгүй” гэлээ.
Мөн хувь хүний хадгаламжийн хөрөнгийг 10 хувь болгоно гэж байна. Хадгаламжаа татчихвал яах вэ, мөнгөө татаад үл хөдлөх хөрөнгө болгоод төлөвлөсөн төсөв тасарвал яах вэ?гэж асуусан асуултанд Сангийн сайд "ийм эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголбанк, Сангийн яамнаас мэргэжилтнүүд сууж ярилцсан. Банкнаас мөнгөө татвал бодит салбар рүү хөрөнгө оруулах байх гэж тооцоолсон. Нэг жилд хадгаламж эзэмшигчид 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байх. Хадгаламжийн 15 хувийн хүү байгаа. Энэ тогтолцоог өөрчлөх л хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.