Хаврын чуулган НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017 оны 4 сарын 05

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж байна. Тэрээр энэ хавар эдийн засгийг эмчлэх гол ажлаа эхэлж, энэ хавартаа багтаж дуусгах ёстойг онцолж байна. Мөн энэ удаагийн чуулганы гол ажлын нэг нь 2017 оны төсвийн тодотгол гэдгийг онцоллоо.

УИХ хаврын чуулганаар ямар төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөснийг хүргэе. 

1. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

2. 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан

3. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

4. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

5. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл

6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

7. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

8. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

10. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл

11. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

12. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл

13. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

16. Казиногийн тухай хуулийн төсөл

17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

19. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

20. Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл

21. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл

22. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

23. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

24. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

25. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл

26. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл

27. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл

28. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

29. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

30. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл

31. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

32. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл

33. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

34. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл

35. Бусад.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42220
0 эможи
keyboard_arrow_up