Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо

2017 оны 3 сарын 29

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.03.29/ Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвийн тэргүүн Жэймс Фишкинтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвөөс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад Зөвлөлдөх санал асуулгыг хэрхэн явуулах вэ гэсэн сургалт зохион байгуулж байгаа талаараа санал солилцов. Сургалт өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд болох юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвийн орлогч захирал Алис Сү, Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42045
0 эможи
keyboard_arrow_up