Өнөөдөр УИХ дахь дөрвөн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана
2014 оны 6 сарын 10
![](https://websites.mn/arslan/assets/images/20140402/bbh.jpg)
Өнөөдөр УИХ дахь дөрвөн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана. Үүнд:
- Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас "В" танхимд;
- “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
- Газрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
4195
0 эможи