УИХ-ын дарга Япон улсад айлчилна
УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын сүүлээр Япон улсад айлчлал хийхээр төлөвлөөд байна. Одоогоор айлчлал болох товыг албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох аж. Мөн Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөжээ.
Онцлоход, энэ удаагийн айлчлал нь УИХ-ын дарга М.Энхболдын хувьд хоёр дахь удаагийн айлчлал болох юм. Тэрбээр 11 жилийн өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон улсад албан ёсны айлчлал хийсэн түүхтэй.
Энэ үеэр Хөшигийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барих асуудлыг эхлүүлж байсан юм.