УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шинэ цэцэрлэгийн нээлтэд оролцов

2017 оны 2 сарын 23

Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг өнөөдөр /2017.02.23/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн VIII дугаар хорооны 245 дугаар цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Хүн амын нягтаршил ихтэй Чингэлтэй дүүрэг 170 гаруй мянган хүн амтай. Үүнээс цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 16.240 хүүхэд оршин суудаг байна. Тус дүүргийн VII дугаар хорооны хувьд сургууль, цэцэрлэггүй хорооны нэг байжээ. Тэгвэл тус хороонд бүртгэлтэй 457 хүүхдийн 166 нь энэхүү цэцэрлэгт хамрагдаад байна. Үлдсэн 291 хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн удирдлагууд анхааралдаа авна гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэндээ Улсын хэмжээнд нэн тулгамдаж буй асуудлын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор 166 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой боллоо. Эцэг, эхчүүдийг ажилтай, орлоготой байлгах нэг үндэс нь сургууль, цэцэрлэг. Би хувь гишүүнийхээ хувьд 245 дугаар цэцэрлэгийн үлдээд байсан санхүүжилтийн асуудлыг холбогдох албаныханд хандан шийдүүлж чадсандаа баяртай байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж буй 245 дугаар цэцэрлэгийг 1.3 тэрбум төгрөгөөр барьжээ. Цэцэрлэгийн хувьд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд шинээр 28 хүний ажлын байр бий болгосон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41259
0 эможи
keyboard_arrow_up