"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг чуулганаар хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаархи Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжсэн юм.
Тогтоолын төсөлд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлэн авах, улмаар уг шийдвэрийг гаргасан өмнөх засгийн газрын тэргүүн, холбогдох сайд нарт хариуцлага тооцох асуудлыг тусгаж өгөөд байгаа юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Занданшатар нар чуулганы нэгдсэн хуралдаанд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцуулах горимын санал оруулснаар хүсэлтийг хүргүүлэхээр болов. Мөн уг асуудлаар ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын талаас ирсэн захидлыг гишүүдэд нээлттэй байдлаар хувилж тараахаар болсноор чуулган үргэлжилж байна. Хуралдаанд ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байна.