Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батална
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталнаУИХ-ын 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ирэх сарын 20-нд хуралдах ээлжит бус чуулганаар батлах юм байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт намрын чуулганы хаалтын хуралдааны үеэр “унасан” билээ. Учир нь хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон хуулийн төслүүдийн талаар нам, эвслийн бүлгээс санал аваагүй, зарим намын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцээгүй гэх мэт шүүмжлэлийг намрын чуулганы хуралдаанд гишүүд хэлсэн билээ. Тухайлбал, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цог, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү зэрэг гишүүд хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд бүх нам эвслийн саналыг аваагүй, олонхийн бүлгээс өөрсдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байна хэмээн энэ асуудлыг батлахыг эсэргүүцсэн юм.