АН-ын бүлэг бас ”Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байна

2017 оны 2 сарын 10

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Эрдэнэтийн асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан нам Төрийн ордонд яг одоо хуралдаж байна. Тус бүлэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг  хувьчилсан нь хууль бус байсан эсэхийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэхээр хуралдаж байгаа юм. Ардчилсан намын зүгээс Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан  “Монголросцветмет” ХХК-нд эзэмших 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Комплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал дүгнэлтэд Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг бүхэлд нь хамруулж мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгүүлж, дүн шинжилгээ, санал, дүгнэлт гаргуулах ажлын хэсэг байгуулахаар төлөвлөжээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдахаар товлогдсон ч дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилж авсан “Монгол Зэс” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүд оролцож байна. Харин МАН-ын бүлэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд эргүүлэх авах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн гэдгийг зарим гишүүд нь хэлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40797
0 эможи
keyboard_arrow_up