Батлан хамгаалах яамны тайланг хаалттай горимоор сонсож байна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалахын яамны 2016 оны үйл ажиллагааны тайланг хаалттай горимоор сонсож байна. Тус яамны тайланд Үндэсний аюулгүй байдал, улсын нууцтай холбоотой асуудлууд тусгагддаг учир хаалттай горимоор хэлэлцэж байгаа юм.
Батлан хамгаалах яамны тайланг сонссоны дараа Монгол, Польшийн Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг нээлттэй байдлаар хэлэлцэнэ.