Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр
Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр тохиож байгаа юм байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Энэ нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд жил бүр өөр өөр урианы дор зохион байгуулагддаг юм байна.
Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг. Түүнчлэн дэлхий нийтэд танил болсон, үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачилга, үйл ажиллагааг идэвхижүүлэх, байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг.
Өнгөрсөн жилээс эхлэн Дэлхийн байгаль орчны өдрийг олон улсад зохион байгуулах улсаар Монгол улс тодорсон байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл гишүүн энэ өдрийг хамт тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа юм байна. Тэрээр УИХ-ын нэгдсэн чуулганд ногоон галстугтай танилцуулга хийлээ.