ЧУУЛГАН: НД-ын тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай

2017 оны 1 сарын 27

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо.

Тэрбээр энэхүү асуулгыг 1995-2015 оны нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт болон нийгмийн даатгалын хууль т огтоомжийг шинэчлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байсан юм. Асуулгын хариуг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өглөө.

Мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 1995 онд 30.7 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 1.76 их наяд төгрөгт хүрч, 69.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Жил ирэх тусам тэтгэвэр авагчдын тоо өсөн нэмэгдэх болсон. 372 мянган тэтгэвэр авагчдад сар бүр 113 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд тэтгэврийн зээлийн хүүг дахин бууруулах боломжтой эсэх зэрэг асуудлаар асуулт тавилаа.

Үүнд сайд Н.Номтойбаяр: Банкинд  45 тэрбум төгрөгийг байршуулснаар тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан.  Ингэснээр зээлийн хүү төлж байгаа ахмадууд 15 тэрбумаар бага зээл төлөх боломжтой болсон. Боломжийн менежмэнт бий болгосон гэж үзэж байна.

Мөн 550 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкууд хооронд өрсөлдөөн бий болгох замаар барйшуулсан. Үүний үр дүнд 36 тэрбум төгрөг нэмж олсон.

Тэтгэвэр тогтоогчийн өмнөөс банкыг сонгодог байсан бол одоо тэтгэвэр тогтоогч өөрөө банкаа сонгодог болсон гэдэг хариулт өгсөн юм.

Харин асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нийгмийн даатгалтай холбоотой асуудал хүнд болсон. Нийт хүн амын 70 хувь нь даатгалын гадна байгаа, 30 хувиар төвлөрүүлснээ буцаагаад зардаг. Тогтолцоогоо өөрчлөх шаардлага байгаа.

Монгол Улс 6.1 их наядын орлого олдог, гурван төгрөг тутмын нэгийг эдгээр сангаараа дамжуулаад тараадаг. Нийгмийн даатгалын сангийн орлого ДНБ-ийн 7.2 хувь байгаа нь тэнцвэрт харьцаа нь алдагдсаныг харуулж байгаа.  Цаашдаа харьцаа нь улам алдагдана, тэр хэрээр зардал ихсэнэ. Насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэтгэврийн санд ирэх ачаалал ихсэх гэх мэт асуудал бий.

Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж зардлыг буруулах шаардлагатай.

Нийгмийн даатгалынхан нэг төгрөг зараад 100 төгрөг олдог гэдэг. Нэг төгрөг зараад 150 төгрөг олох боломжийг судлах.

Шинэ Засгийн газар байгуулагдаад Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлийг 9 хувийн хүүтэй байршуулчихаад 15-16 хувийн хүүтэй Засгийн газрын бонд гаргаад байгаа нь утга учиргүй.

Энийг санамсаргүй хийж байгаа ажил гэж үззэхгүй, санаатай хийж байгаа үйлдэл. Бүх хүнийг Нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах. Цаашдаа хуулиндаа өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын санд байгаа хөрөнгийг аривжуулах. Норвегийн нефтийн сан зэргийг судлах. Яаж удирдаж байгааг судал. Улс төрөөс ангид ажилладаг сан байгаа.

Шилдэг менежмэнт хийх, яваандаа алдагдлыг багасгах, ийм ажлуудыг дэс дараатай хийх шаардлагатай” гэж саналаа хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40431
0 эможи
keyboard_arrow_up