Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно

2017 оны 1 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ.

 

Өнөөдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн тухай,  Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн тухай,  Биеийн тамир, спортын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, УИХ-ын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолын хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40397
0 эможи
keyboard_arrow_up