Чуулган: Ерөнхийлөгчийн сонгуулийг товыг хэлэлцэж байна

2017 оны 1 сарын 26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүдийн ирц 52.3 хувьд хүрснээр хуралдааныг эхлүүллээ.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь төрийн албанд халаа сэлгээг нэлээн хийх төсөл. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин депутат болсныг төрийн захиргааны алба хашуулахаар оруулж ирлээ.

Жишээлбэл, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 14 гишүүн нь төрийн захиргааны албан хаагч гааль, татвар, халамж, даатгалын даргаар ажиллахаар болж байна.

Мэргэшсэн мерит зарчмаар ажилладаг төрийн алба маань болохгүй болох нь. Сумын дунд сургуульд заах аргаараа гологдсон багш Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод гараад ирэхэд сумынхаа Засаг даргыг огцруулна гэж айлгаж байгаад Тамгын газрын дарга болох шинжтэй байна.

Энэ хууль Төрийн албаны хэд, хэдэн хуулийг зөрчсөн байгаа. Тийм учраас Үндсн хуулийн цэц дээр очоод унана, хуулийн төслийг буцаах хүсэлтэй байна гэсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40350
0 эможи
keyboard_arrow_up