Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр боллоо
2017 оны 1 сарын 19
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хоёр дахь уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
2000 оноос хойш найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцээрт Засгийн газар, МҮЭХ , Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭЗНХ)-ны төлөөлөл оролцож, ирэх хоёр жилд цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэх, ажлын байрыг хадгалах, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа тул энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй байгааг оролцогч талууд мэдээлсэн.. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү хэлэлцэж байгаа юм. Гурван талт Ажлын хэсгийн зүгээс 2015-2016 оны хэлэлцээрийн биелэлтийг 74.9 хувь гэж дүгнэсэн. Тиймээс 2017-2018 оны төлөвлөгөөнд өмнө хэрэгжүүлж амжаагүй ажлуудыг гүйцээх, эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн түншлэлийг сайжруулах чиглэлээр 4 бүлэг 37 зүйлийг тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40139
0 эможи