Чуулганы хуралдаан завсарлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Завсарлагааны өмнө Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн танилцуулга, байнгын хорооны санал дүгнэлтийг сонссон юм.
Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ.
Тус хуулийн төслийг үдээс хойшхий хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Одоо завсарлагааны хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.