Чуулганы ирц 50 хувьтай эхлэв

2017 оны 1 сарын 19

УИХ-ын чуулган 50 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлаа танилцуулсан. Гэтэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн юм. Тэрбээр “судалгааны байгууллагуудын арга барилаас үлгэр авч боловсруулсан байна. Үүнийг заавал хуульчлаад байх шаардлага байна уу? Үндсэн хуульд ганцхан ард нийтийн санал асуулгын тухай тусгасан байдаг” гэсэн юм. Харин УИХ-ын дарга хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж шийдэх нь зүйтэй гэж үзэв. 

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд буцаах нь зүйтэй гэж үзсэн. Иймд үдээс хойш 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах саналыг бүлгийн дарга Д.Хаянхярваа гаргасан. Тэрбээр байнгын хороог хуралдуулж хуулийн төслийг буцаах саналаа хүргүүлэх шаардлагатай байна гэсэн юм.

Ийнхүү хэлэлцэх асуудлаа баталж, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40123
0 эможи
keyboard_arrow_up