Б.БАТ-ЭРДЭНЭ: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ БАЙРЛАХ АНГАРТ ХАДГАЛСАН 120 ТН ХАЯГДЛЫН АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ

2017 оны 1 сарын 16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.01.12/ Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 

 

Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүдээс хэд хэдэн санал гарч байсны нэг нь аюултай хог хаягдлыг хэрхэх тухай байлаа. 

Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг санаачлагч Д.Оюунхорол хэлэлцүүлгийн эхэнд танилцуулгадаа аюултай хог хаягдал улсын хэмжээнд уилд 29-58 мянган тонн гарч байгааг дурдсан юм. 

Түүний танилцуулгыг сонссон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хот, суурин газарт ил задгай хаяж буй хогийг хэрхэн шийдэх талаар хуулийн төсөлд тусгасан уу гэж асуугаад аюултай хог хаягдлыг яаралтай шийдэх ёстой гээд Багахангай дүүрэгт 120 тн аюултай хог хаягдал байгааг хэллээ.

Д.Сарангэрэл асуулт асуусны дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ч аюултай хог хаягдал нь цэргийн анги нэгтгэлээр зогсохгүй мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын явцад ч илэрдэг гэлээ. 

Энэ бүхнийг сонссон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гишүүдийн хэлсэн үгийг залруулах үүднээс тайлбар хэлсэн. Багахангай дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг их, бага хэмжээгээр зөрчиж буй энэ явдалд салбарын сайд ямар тайлбар хэлснийг хүргэж байна. 

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Сарангэрэл нарын ярианаас цэргийн, анги нэгтгэлд аюултай хог хаягдал байдаг юм шиг буруу ойлголт төрөхөөр байна. Тиймээс УИХ-ын гишүүдэд ч тэр, нийгэмд ч тэр зөв ойлголт өгөх нь зүйтэй болов уу. Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт орших Зэвсэгт хүчний 337-р ангийн харьяа нисэх онгоц хадгалах ангар нь тусгай хэрэгцээний газар нутагт хамаардаг.

“Тамбов-Цэргийн химичид” ТББ нь химийн бодисын хаягдал устгах, хадгалах үйл ажиллагаа явуулах хүсэлтээ 2012 онд Байгаль орчны яаманд удаа дараа гаргасныг үндэслэн Багахангай дүүргийн Зэвсэгт хүчний 337-р ангийн харьяа нисэх онгоц хадгалах ангарт уг хаягдлыг хадгалах зөвшөөрөл олгосон байдаг.

Тиймээс Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар 108 хайрцаг, 120 тн галд тэсвэртэй магнезитын тигелийг (аяганцар)-ийг цаашид хэрхэх нь аюултай хог хаягдал гэсэн бүлэг асуудлын хүрээнд шийдэгдэх болно. Геологийн төв лабораторид ашигласан байсан уг хаягдлаас болж тус дүүрэгт амьдарч буй иргэдийн санаа зовниж байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40017
0 эможи
keyboard_arrow_up