Ц.Нямдорж: Ц.Элбэгдоржийг огцруулах хөдөлгөөнийг эхэлье

2017 оны 1 сарын 12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хөдөлгөөнийг эхлүүлье гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчдийг хүлээн авч уулзаж, нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Улаанбаатар хүн амьдрахад аюултай, ирээдүйгүй хот боллоо гэж хэлсэн нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн дургүйцлийг ихэд хүргэжээ.

Тэрбээр "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарыг үр ашиггүй, ирээдүйгүй хот болсон. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий гэж зарласан байна. Төрийн толгойд найман жил суусан хүн ийм юм ярьж болж байгаа юм уу. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулах хэрэгтэй юм байна. Эв нэгдлийн бэлгэдэл, төрийн тэргүүн хүн гурван сая ард түмний нийслэлийг ингэж доромжилж болох уу. Ерөнхийлөгчийг огцруулах хөдөлгөөн өрнүүлэхийг УИХ-ын гишүүдэд хандан уриалж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39889
0 эможи
keyboard_arrow_up