Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар асуулга хүргүүлэв

2017 оны 1 сарын 05

УИХ-ын гишүүн Д.Сумъабазар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайдад асуулга тавьжээ.

Иргэдээс дахин төлөвлөлтийн орон сууц товлосон хугацаандаа ашиглалтад ордоггүй, аж ахуйн нэгж хуулиар барилга барьж дуусах хүртэлх хугацаанд түрээсийн байранд амьдрах төлбөр өгдөггүй зэрэг гомдол ирж байгааг асуулгынхаа эхэнд дурьджээ.

Тэрбээр орон сууцанд орохоор аж ахуйн нэгжүүдэд газраа чөлөөлж өгсөн боловч барилга нь гацаанд орсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, барилгын компаниудын зээлийн хугацааг сунгах боломжийн талаар мэдээлэл өгөхийг хүсчээ. иргэдийн газрыг орон сууцаар солих бус худалдаж авах боломж байгаа эсэхийг тодруулсан байна.

Мөн тэрбээр НЗД С.Батболдод иргэдэд түрээсийн төлбөр өгөхгүй байгаа аж ахуйн нэжүүдийн нэрс, дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд орсон өрхийн тоо болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуулга хүргүүлэв.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39641
0 эможи
keyboard_arrow_up