Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2017 оны 1 сарын 05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.30 цагийн орчимд эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Зарим Дипломат төлөөлөгчийн газар, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудалд Ардчилсан намын бүлгийн гишүүдийнхээ үгийг сонсох ёстой, оролцоог хангах ёстой. Яаруу сандруу хэлэлцэж болохгүй” гэдэг байр суурийг илэрхийлэв.

Үүнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Байнгын хороогоор Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцээд явж байгаа, энэ хуулийн төсөлд Л.Болд гишүүн орж ажиллана, улстөрийн бүх намын төлөөллийг оролцуулаад ажиллаад ирсэн.

Зарим Дипломат төлөөлөгчийн газар, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудлыг хэлэлцээд эхлэхээр ажлын хэсэгтээ бүх намын төлөөллөө багтаагаад ажиллаад явах боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд хэлэлцэх асуудалдаа оров. Мөн энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд “2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлж байгаатай холбоотой хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд үзэл баримтлал хэлэлцэх болж байгаа” гэдгийг тодотгосон юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39619
0 эможи
keyboard_arrow_up