Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2017 оны 1 сарын 02

Шинэ оны шинэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас өнгөрсөн долоо хоногийн лхагва (2016.12.28) гаригт баталсан юм. Үүгээр мягмар гаригт УИХ-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй таван гишүүн УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн оны аравдугаар сард намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль нь өөр, өөрийн онцлогтой тул нэг хуулиар зохицуулж, байгааг өөрчилж, салангид өөр, өөрийн хуультай болгох ажлыг шинэ УИХ хийнэ хэмээн онцолсон юм. Энэ жил Ерөнхийлөгчтэй сонгуультай, тиймээс түүнээс урьтаж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал ийн орж ирлээ.

Лхагва гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зарим Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногт эл асуудлыг тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болж, жагсаалтад багтаасан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар хойшлоод байсан юм. Тус бүлэг асуудлыг судлах, бүлгээр хэлэлцэх шаардлага байна гэж үзсэн.

Эл асуудалтай холбоотойгоор Индонези, Бразил улсад суугаа Элчин сайдын яам (ЭСЯ)болон дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа Япон улсын Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус, тус татан буулгах тухай асуудал хөндөгдөж буй юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах жагсаалтаас тодруулж харна уу.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 03-ны Мягмар гаригт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл;

  • Ажлын хэсэг байгуулах тухай.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

01 дүгээр сарын 04-ний Лхагва гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 05, 06-ны Пүрэв, Баасан гаригт 10.00 цагаас:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39482
0 эможи
keyboard_arrow_up