УИХ-ын чуулганы отгон хуралдаан эхэллээ

2016 оны 12 сарын 28

УИХ-ын чуулганы отгон хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Оны сүүлийн хуралдаан тул хамгийн чухалд тооцогдох асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх саналтай байна. Мөн С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийн шүүх хурал хуулийн дагуу явсан эсэхийг ард түмэнд ил болгох хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг чуулганаар ярих ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболд байнгын хороогоор ярьсан асуудлыг чуулганаар хэлэлцдэг тогтсон дэгтэй гэсэн тайлбар хийсний зэрэгцээ "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал зохих түвшинд хэлэлцэгдэж яваа. С.Зориг агсаныг хөнөөсөн хэрэг дээр Өргөдлийн байнгын хороон дээр иргэдээс өргөдөл ирж байгаа байх. Түүнчлэн дараагийн шатны шүүх хурал гэж байгаа" гэдгийг сануулав.

Үүгээр чуулганы хуралдаан эхэлж, эхний асуудалдаа орлоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39411
0 эможи
keyboard_arrow_up