Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2016 оны 12 сарын 23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад;
- Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас “Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39277
0 эможи