Хилийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна
2016 оны 12 сарын 22
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсний дараа зарчмын зөрүүтэй 38, уг хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллоор санал хураалгаж байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсгээс дээрх саналыг гаргаад байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39266
0 эможи