УИХ-ын чуулган цагтаа эхэллээ
2016 оны 12 сарын 16
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр товлосон цагтаа эхэллээ. Хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа. Хуулийн төсөл нь дөрвөн бүлэг 17 зүйлтэй юм. Энэ хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгасан байна.
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39094
0 эможи