Өнөөдөр УИХ дахь долоон ажлын хэсэг хуралдана

2014 оны 6 сарын 03

Өнөөдөр УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана.Үүнд:

  • “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  •  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  •  “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00-12.00 цагт “Б” танхимд;
  •  Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны уулзалт 10.00 цагаас  “В” танхимд;
  •  Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  •  “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  •  Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3903
0 эможи
keyboard_arrow_up