НДҮЗ-ийн гишүүдийг томилов

2016 оны 12 сарын 08

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийг хэлэлцэх болсон шалтгаан нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нэрээ сольж Хөдөлмөр, нийгмийн хамгаалын хамгааллын яам болсон. Мөн Хууль зүйн яам Хууль зүй, дотоод хэргийн яам болж нэрээ сольсонтой холбоотой зарим нэр томьёог өөрчлөх шаардлага гарсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тайлбарласан билээ. Тогтоолын төслөөр асуулт асуух гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Үүний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /НДҮЗ/-ийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжив. НДҮЗ-ийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтад нийт 98 хүн материалаа ирүүлсэн байдаг. Үүнээс Ц.Сүхбаатар, Т.Батзул, Н.Алагаа, Э.Оюунтэгш нарын дөрвөн нэр дэвшигчийг томиллоо.

Өмнө нь НДҮЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан гишүүд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж УИХ-ын гишүүн С.Чинзориг тайлбарласан юм. Тэрбээр “Ц.Сүхбаатар, Т.Батзул, Н.Алагаа, Э.Оюунтэгш нарыг НББСШУ-ын байнгын хороогоор хэлэлцээд, нууц санал хураалт явуулж сонгосон. Бид сонгосон юм чинь хариуцлага тооцох, шахаж шаардах эрх нь бий. Тиймээс цаашид энэ зөвлөлийн үйл ажиллагааг нэлээд идэвхтэй ажиллуулахад анхаарна гэв.  

Хуралдааны үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү “НДҮЗ-өөр дамжиж асар их мөнгө эргэлддэг. Гэтэл зөвлөлийн гишүүдэд чадамжгүй хүмүүс томилдог. Үүнээс үүдэж НДҮЗ-ийн удирдлага ноёрхох гээд байдаг талтай” гэж шүүмжлэв.  

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “УИХ-ын индэр дээрээс намчирхдаг байдлаа болих хэрэгтэй. Саяхан хурал дээр Сүхбаатарын нам, Чингисийн нам гээд явчих талтай болоод ирлээ. Ер нь зарчимтай баймаар байна. НДҮЗ бол нийгмийн даатгалынханд хяналт тавих, туслах үүрэгтэй. Хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаарай. Гайгүй хүмүүс орж ирсэн байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38863
0 эможи
keyboard_arrow_up