УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 10:40 минутад эхэллээ.
Хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байгаагүй тул хуваарь ёсоор Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, "Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал 14 хоногийн өмнөхөөсөө огцом өөрчлөгдлөө. Үүнтэй холбогдуулж нэгдүгээрт ОУВС-гийн "Стэндбай" хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй байна. Энэ хөтөлбөрт орсноор дараагийн төсөл хөтөлбөрт хамрах асуудал нь нээлттэй үлддэг. Хоёрдугаарт баруун аймгаар зуд болох эрсдэл бий боллоо. Хэрэв зуд болвол хоёр давхар эрсдэл үүснэ. Гуравдугаарт олон нийтийг хамруулсан малчдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж эхлэх хэрэгтэй. Ийм гурван ажлыг хийх нь хямралаас гарах эхний алхам болно" гэсэн саналаа хэллээ.
Чуулганы хуралдаан асуулт хариултаар үргэлжилж байна.