З.Энхболд дарга Денверийн Их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзав

2014 оны 6 сарын 02

Улсын Их Хурлын дарга З.Энхболд АНУ-ын Денверийн Их сургуулийн Удирдах ажилтнуудад зориулсан Бизнесийн удирдлагын мастерын сургалтын багш, оюутнуудын төлөөллийг өнөөдөр  хүлээн авч уулзав. Дээрх сургалтанд оролцогчид дэлхийн орнуудын бизнесийн чиг хандлага, туршлагыг судлахаар суралцах хугацаандаа зарим улс орнуудад зочилдог байна.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн салбарын талаар танилцуулаад, дэлхийн хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй 10 орны жагсаалтад Монгол Улс багтсан тухай дуулгасан. Түүнчлэн Уул уурхайн яам БНХАУ-ын төрийн өмчит Синопек компанитай жилд 50-80 сая тонн хүрэн нүүрсийг хийжүүлж 15 тэрбум шоо метр шатдаг хий үйлдвэрлэн Улаанбаатар хотыг хангах төсөл хэрэгжүүлж байгаа талаар танилцуулсан юм. Мөн тэрээр бизнесийн салбарыг судлаж байгаа, ажиллсан туршлагатай хүмүүсийн хувьд манай орны говь руу явж уул уурхайн компаниудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг газар дээр нь үзэх хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.

АНУ-ын Денверийн Их сургуулийн Удирдах ажилтнуудад зориулсан бизнесийн удирдлагын мастерын сургалтын багш оюутнуудын төлөөлөл УИХ-ын даргаас сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3874
0 эможи
keyboard_arrow_up