Хилийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хилийн тухай хуулиар шалган нэвтрүүлэх байгууллагыг хил хамгаалах байгууллагад оруулж байгаа. Гадаадын иргэний харъяатын байгууллага олон хууль тогтоомжоор хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй. Тиймээс энэ байгууллагыг нь хэвээр нь үлдээж, чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэж онцолж, гишүүдийн асуултад хариулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийн дийлэнхийг өмнөх хуулиас шууд хуулбарлан оруулж ирсэн, хэт ерөнхий шинжтэй байгааг шүүмжлилт, дахин чамбайруулах хэрэгтэйг санууллаа. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараахэлэлцэх эсэх асуудлаар гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлээ.
Үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийнэ.