СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томиллоо
![](https://websites.mn/arslan/assets/images/20161201/109391.jpg)
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцлээ. СЗХ-ны орон тооны бус гишүүн Ж.Цэдэнрагчаагийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул хуулийн дагуу түүний оронд Нямандэлэгийн Мандуулыг гишүүдийн 69.6 хувийн саналаар томиллоо.
Н.МАНДУУЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилогдсон Н.Мандуул нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
-Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль,
-2003-2007 онд Болгар улс дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага,
-2011-2014 онд АНУ-д Брендайз Их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн.
-2007 оноос өнөөдрийг хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)