Чуулганаар СЗХ-ны гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ
2016 оны 12 сарын 01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Л.Энхтайваныг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Батхишигийг Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Баярдалайг Монголбанкнаас нэр дэвшүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг чөлөөлөхийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38629
0 эможи