”Түрээсийн орон сууц” хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай хэлэлцнэ

2016 оны 11 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаан   энэ  сарын 30-ны өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлж сайд нар найман асуудал хэлэлцэх  аж. Мөн зургаан танилцуулгыг сонсох юм. 

Тодруулбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл, Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай зэрэг асуудал хэлэлцэх аж. Мөн "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай /Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол/ хэлэлцнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38552
0 эможи
keyboard_arrow_up