Хөгжлийн банкны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
2016 оны 11 сарын 29
Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал 60 хувийн ирцтэйгээр эхэллээ. Гэвч хуралдаан эхэлмэгц УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын гишүүдээ төлөөлж, Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэх асуудлаар завсарлага авах хүсэлтээ илэрхийлэв.
Түүний хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон юм.
АН-ын бүлгээс "Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд танилцуулна. Гэвч шалгалтын тайлан, материал манай бүлэг дээр ирээгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна" гэж мэдээлсэн боловч хүсэлтийг хүлээн авалгүй хуралдааныг товлоод байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38551
0 эможи