НИЙСЛЭЛИЙН ИРЭХ ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

2016 оны 11 сарын 25

НИТХ-ын 6 дугаар хуралдаан өнөөдөр болж байна. Өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барьсан билээ. Өнөөдрийн хуралдаанаар ирэх оны нийслэлийн төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хотын дарга ирэх онд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийх төсвийн төслийг оруулж ирснийг хэлсэн. Төрийн захиргааны төсвийн зардлыг танаж,  гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 3 ээлжээр хичээллэж байгаа  ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг өргөтгөх, мөн  цэцэрлэг, сургуульгүй хороодод шинэ барилга барих ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг төсөвт  тусгасан байна. Дүүргийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор  3 дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд мэс заслын тасаг байгуулж, иргэд яаралтай тусламжийг дүүргийн эмнэлгээсээ авах нөхцөлийг бүрдүүлэх, авто зам, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх зэрэг ажлыг  үе шаттай хийж, иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хувьчлалын жагсаалтаас эд хөрөнгө хасах тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38459
0 эможи
keyboard_arrow_up