Эрчим хүчний тарифын асуудлаар асуулга тавив
2016 оны 11 сарын 22
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрчим хүчний тариф болон тус салбарын зарим асуудлаар Эрчим хүчний сайд Ганхүүд асуулга тавьжээ.
Тэрбээр асуулгадаа "Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 06-нд "Тариф батлах тухай" 199 дүгээр тогтоол батлахдаа уул уурхайн салбар гэдэгт бүх ашигт малтмал олборлолт, боловсруулалтыг хамруулан цахилгааны тарифыг нэмэгдүүлсэн нь тодорхой судалгаанд үндэслээгүй, барилгын салбарт хүндрэл учруулсан, эдийн засагт сөрөг үр дагавар болох шийдвэр болсон гэж үзэхээр байна.
Иймээс Эрчим хүчний сайд та дээрх шийдвэр нь барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой нийцэж байгаа эсэх, тухайн салбарын аж ахуйн нэгжүүдэд цахилгааны нэмэгдүүлсэн тариф хэрхэн хүндрэл учруулж байгаа зэргийг судлан үзэж, тухайн тогтоолд заагдсан бусад ашигт малтмал гэдгийн тодорхойлолтыг нарийвчлан зааж өгөх барилгын салбарт ашиглагддаг ашигт малтмал олборлолт, боловсруулалтыг тухайн тогтоолоос хасах талаар Эрчим хүчний зохицуулах хороонд эргэн мэдэгдэнэ үү" гэжээ.
Мөн айл өрхөд борлуулах цахилгааны тариф дээр сар бүр 2000 төгрөгийг "сарын суурь тариф" хэмээн нэмж тооцож байгаа нь хууль бус шийдвэр бөгөөд хэрэглэгчдийг хохироосон үйлдэл гэж үзэхээр байгаа тул нэн тэргүүн цуцлуулах талаар арга хэмжээ авахыг асуулгад тусгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38354
0 эможи