УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй парламентын гишүүд ОХУ-д ажиллаж байна

2016 оны 11 сарын 18

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат нар ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна. Монголын парламентын гишүүд энэ үеэр ОХУ-ын Холбооны Төрийн думын зарим гишүүдтэй уулзаж санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал уулзалтын эхэнд ОХУ-ын Төрийн думын гишүүн Сергей Железняк, Төрийн дум дахь ОХУ-Европын парламентын бүлгийн дарга Андрей Климов нартай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, ОХУ хоорондын олон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн тэрбээр нийслэл хотын тойргоос сонгогдсон гишүүний хувьд Москва хоттой боловсрол солилцооны тал дээр хамтран ажиллах санал гаргасан бөгөөд талууд бүхий л зүйл дээр хамтран ажиллахаар тохирсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38242
0 эможи
keyboard_arrow_up