Батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож байна
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 12 цагаас эхэллээ. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Үдээс хойшхи хуралдаанаар Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж саналтай гишүүн байгаагүй тул зарим хууль тогтоолын эцсийн найруулгыг сонсож байна. Үүний дараа Улс тунхагласны баяраар бүх нийтээр амардаг болох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.