Байнгын хорооны дараа чуулган хуралдана
2016 оны 11 сарын 18
УИХ-ын чуулганы хуралдааны өмнө гурван байнгын хороо хуралдахаар болсон байна. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх аж.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.
Үүний дараа буюу чуулганы хуралдаан эхлэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38213
0 эможи