Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

2016 оны 11 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэв. Гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асуусны дараа Элчин сайдаар томилох санал хураалт явууллаа. Гишүүдийн 98 хувийн  саналаар  Монгол Улсаас БНСВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Билэгдоржийг, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Чинтүшигийг,  БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Баттунгалагийг,  БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болд, Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Очийг, БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Наранбатыг, БНБУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батсайханыг , Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Энхсайханыг,  ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баярыг, БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Баттулгыг нарыг  тус тус томилохыг дэмжив.

УИХ-ын дарга М.Энхболд санал хураалтын дараа "Энэхүү саналыг Ерөнхийлөгчид албан тоотоор хүргүүлнэ. УИХ-ын гишүүдээс захиж хэлсэн үгийг нэр дэвшигчид ажил хэрэг болгоорой" гэсэн юм. Мөн өмнө нь ажиллаж байсан Элчин сайдуудыг эргүүлэн татахыг зүйтэй гэж үзлээ. Ингэснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38176
0 эможи
keyboard_arrow_up