Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэхийг дэмжлээ

2016 оны 11 сарын 15

УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан”  танхимд боллоо.

Хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд 1975 онд “Бангкокийн хэлэлцээр” нэртэйгээр худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээр байгуулж хожим 2005 онд “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” гэж нэрлэх болжээ.
Өнөөгийн байдлаар Бангладеш, Лаос, БНХАУ, БНСУ, Шри Ланка болон БНЭУ  АПТА-д гишүүнээр элсээд байна.

Монгол Улс АПТА-д нэгдэх сонирхолоо 2009 онд албан ёсоор илэрхийлсэн ба 377 нэр төрлийн барааг багтаасан хөнгөлөлтийн үнийн жагсаалтыг гарган, Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнээр хэлэлцээг эхлүүлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38105
0 эможи
keyboard_arrow_up