УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хог хаягдлын тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай, Монгол Улсын олон улсын гэрээний тухай, Төрийн болон албаны нууцын тухай зэрэг асуудлын шат шатны хэлэлцүүлгийг хийх аж.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо тус тус хуралдах тов гарчээ.
Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.