Байнгын хорооны дарга Н.Энхболд Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2016 оны 11 сарын 09

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг,хөтөлбөрийн менежер С.Ганзаяа нарыг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Улсын Их Хурал шинээр бүрдэж, олон шинэ, залуу гишүүд орж ирсэн. Үүнийг дагаад шинэ туслах, зөвлөхүүд олноороо ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг танай сангийн хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад дадлагажуулж, сургах тал дээр туслалцаа үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавих гэсэн юм хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд 2017 онд Нутгийн удирдлагын чиглэлээр хуульчдын баг гаргаж ажиллах гэж байгаа гээд энэ талаар хамтран ажиллах боломжтойг танилцуулав. Тэрбээр мөн “2018 онд УИХ-ын гишүүд болон ажлын албаныхныг ХБНГУ-д танилцах аялал хийх ажлыг зохион байгуулах талаар судалж байгаа, түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал гаргавал гадаадын мэргэжилтнүүдийг Монголд урьж, сургалт, дадлага явуулах замаар хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37917
0 эможи
keyboard_arrow_up