Төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

2014 оны 5 сарын 30

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

 

Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны чуулганы завсарлагаагаар хуралдан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Улаан хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсныг ийнхүү хэлэлцсэн юм.     

Асуулт асууж санал хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу уг хуулийн төслийг батлахад санал хураахад гишүүдийн олонх буюу 78.8 хувь нь зөвшөөрсөн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3786
0 эможи
keyboard_arrow_up