Өнөөдрийн чуулганаар төсвийн хүрээнд Хэн, Юу хэлэв?

2014 оны 5 сарын 30

 Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон нар танилцууллаа. Үүэтэй холбоотойгоор гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

Сангийн сайд Ч.Улаан:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд  заасан Засгийн газрын хуульд тусгагдсан 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, дүн шинжилгээний хамт боловсрууллаа. Монгол улсын нэгдсэн төслийн дунд 2015 оны дунд хугацааны  төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд зориулагдаж байна. Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2016-2017 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад 2015 онд нэгдсэн төсвийг тэнцвэржүүлсэн нийт орлого долоон их наяд 201,1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 29,4 хувь буюу нийт зарлага долоон их наяд нэгдсэн төсвийн нийт зарлага долоон их наяд 690,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 31,4 хувь нэгдсэн төсвийн нийт тэнцэл 489,8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний 2 хувьтай тэнцэх үзүүлэлт хэвээр байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээ 2015-2017 онд төсвийн тогтвортой байдлын  тухай хуульд заасан хязгаар болох ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байхаар хуулийн төсөл боловсрууллаа. Мөн өрийн хязгаарын дээд хэмжээг  төсвийн тогтвортой байдлын хуулийн хүрээнд тооцож байгаа нь төсвийн орлого зарлага тэнцвэрт нөлөөлөхгүй учир ялгавар үзүүлэлтүүд хэвээрээ байна. Төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа үнэт цаасны хөрөнгөөр хийгдэж буй төсөл хөтөлбөрийн ил тод байдлыг хангахын тулд УИХ-д төсвөөр дамжуулан тайлагнадаг болох зорилгоор УИХ-ын 2012 оны 10-25-ны өдрийн 52 тогтоолын дагуу үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалагдсан үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл арга хэмжээний тайланг Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаасны төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хийгдсэн хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний тайланг Монгол улсын тухайн жилийн ажлын гүйцэтгэлтэй хамт УИХ-д танилцуулах чиглэл өгөх тухай УИХ-ын хуулийн төслийг дагалдуулан боловсруулж өргөн барьсан. Та бүхэн Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны мэдэгдэл 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн барьж буй шийдэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

УИХ-ын гишүүн Ц.Цолмон:

Монгол улсын Засгийн газраас Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 201617 оны төсвийн төсөөллийн хуулийн тухай болон Монгол улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д 2014 оны 05 сарын 29-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Гишүүн байнгын хороо мөн өдөр хуралдаад дээрх хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Монгол улсын засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг байнгын хорооны хуралд суусан олонх чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон монгол улсын засгийн газарт чиглэл өгөх тухай асуудлаар төсвийн байнгын хорооноос гарсан санал зөвлөлийн хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Асуулт: УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ийм байдлаар бүх ажил хурдтай явж байвал болж байна

Төсвийн хүрээний мэдэгдлийг өчигдөр үдээс өмнөх чуулган дээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоолуудтай нийцэхгүй байгаа болон УИХ хууль зөрчиж болохгүй гэж үзсэн учраас буцаасан л даа. Үдээс хойш засгийн газар хуралдаад санал дүгнэлт шийдвэрээ боловсруулаад өргөн барьсан байна. УИХ-ын дарга үдээс хойш хуралдаад суусан.  Хэзээд нь хүлээгээд авсан юм болоо. УИХ-ын дарга байж байгаа үедээ хурлын хууль тогтоолыг хүлээж авах ёстой байсны дагуу хүлээж авсан уу гэдгийг асууя?

Дараагийн асуудал нь төсвийн байнгын хорооны хуралд IPOD-аар  ирсэн байна. Харин цаасаар гишүүдийн гар дээр ирсэн юм алга. Энэ одоо гишүүддээ тарааж өгөөд судлах хугацаа өгч болоогүй юм уу ? Маш хурдан засгийн газар хуралдаж нэн даруй УИХ-д байнгын хороо хэлэлцээд өнөөдөр чуулганаар хэлэлцэж байна. Ийм байдлаар бүх ажил хурдтай явж байвал болж байна.

Сүүлийн асуудал өрийн хэмжээ нэлээд буурахаар харагдаж байсан. 2015 онд анх батлахдаа Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээг 17 их наяд байхаар тооцож байсан. Сая бол 9 их наяд байна гэсэн тооцоо хийсэн байна. Ийм хэмжээ  ерөнхийдөө гаднаас авах зээл буурж байна гэсэн үүнтэй уялдаад бусад эдийн засгийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?  Ямар эерэг сөрөг нөлөөлөл гарч байгаа вэ?

Хариулт: Сангийн сайд Ч.Улаан:

Засгийн газар шуурхай хуралдаж төсвийн тогтвортой байдлын хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр хуучин хуулийнхаа төсвөөр өргөн барьж байна. Та бүрэн хууль зөрчиж өргөн барьсан гэж үзэж байгаа. Иймд хуучин хуулийн түвшнээр боловсруулсан учраас өрийн хэмжээ буурч байгаа. Өнөөгийн үнэ цэнээр  тооцож байгаа гол үзүүлэлт орсон байгаа. Тийм учраас урсгал төсөв дээр ачаалал өөрчлөлт харьцангуй бага  үзүүлэлтэй байна. Эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт бага байгаа учраас цаашдаа эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх тэр нөхцөл хязгаарлагдаж байгаа гэдгийг ойлгох байх гэж найдаж байна.

Асуулт:УИХ-ын гишүүн М.Энхболд: Өчигдөр буцсан төсөл өнөөдөр орж ирж байна

 Засгийн газар маань шуурхай ажилладаг болсон байна. Бусад ажлууд дээр ийм шуурхай байвал сайн. 

Яаралтай хэлэлцэх дэгээр сүүлийн үед янз бүрийн зүйл орж ирдэг болжээ. Хуулиндаа бол хямралтай байдал үүссэн бол тухайн байдалтай холбоотойгоор тодорхой яаралтай арга хэмжээнүүдийг  УИХ үндсэн дэгээ зөрчиж танилцуулах болсон түргэн шийдэх болсон. 

Харин сүүлийн үед бүр бүх төсөл асуудал яаралтай болоод явсан. Энэ асуудалд УИХ-ын дарга яг ямар зүйл яаралтай вэ гэдгийг  ялгаж салгаж байвал зүгээр юм.

Зардлыг харж байна л даа зардал бууруулах тал дээр ирэх онуудад ямар дорвитой ажил хийх вэ? Ерөнхийдөө л яваад байх шиг байх юм. Энэ орон тоо төсөв дотоодын үзүүлэлт дээр ямар ажил хийх вэ? Бодиттой статистик илүү дутуу тоо хэлэхээр загнуулаад байдаг болсон.

2011 оны гүйцэтгэлээр 140 мянган төрийн албан хаагч байсан одоо 2014 онд 180150 төрийн албан хаагчтай болсон. 32 мянган төрийн албан хаагч сүүлийн нэг жилийн дотор нэмэгдлээ үүнийг  Засгийн газар 2015, 2016 онд яах юм бэ? Одоо 32 мянгаар нэмсэн дахиад 32 мянгаар нэмээд явах уу?  Эцэст асар их зардал гарч байгаа үүнийг засгийн газар яаж шийдвэрлэх вэ?

2015, 2016, 2017 онд эдийн засгийн үзүүлэлт хүндэрнэ бүр хасах руу гэсэн таамаглал зарим  олон улсын байгууллага хийгээд байна. Энэ талд дээр хамтран ажиллаж болж байгаа юм байна уу?

Хариулт: Сангийн сайд Ч.Улаан:

Засгийн газар, Сангийн яам эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Сангийн яам гэхэд 7 хууль, 3 тогтоолын төсөл өргөн барьсан. Хэлэлцэх шатандаа явж байна. Зардал бууруулах тал дээр түлхүү ажиллаж байна.

Ялангуяа 2014 оны төсвийн иж бүрэн тодотголыг  өргөн барих хүрээнд тодорхой  саналуудыг хийж зохион байгуулалт хийгээд явж байна. Энэ асуудлын нэг нь төрийн албан хаагчдын тоо байгаа. Засгийн газар шинээр УИХ-аар төрийн албан хаагчдын тооны дээд хязгаарыг тогтоодог байя гэсэн санал оруулсан. Цаашлаад жил бүр төрийн албан хаагчдын тооноос хязгаарлалтыг УИХ-ын тогтоодог засгийн газар нь чиглэл авч ажиллаж байх  гэсэн санал оруулахаар бэлдэж байна. Төрийн захиргааны төв байгууллагуудын бүтцийг өөрчлөх, зардлыг хэмнэх ЗГХЭГ дээр ийм арга хэмжээ аваад хэрэгжээд явж байгаа. Сангийн яамны хувьд төлөвлөгөө гарган хөөцөлдөж байгаа. Хамгийн гол нь удирдлагын зардалтай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг жичид нь авч хэрэгжүүлнэ, бодож боловсруулж байж гаргах хэрэгтэй. ДНБ-ийг үнэхээр бид өөдрөгөөр тооцсон. Хөрөнгө оруулалт, концевсийн шууд хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн энэ үзүүлэлт маань нэлээд дээд түвшний үзүүлэлт болсон.. Олон улсын байгууллагатай бид нар бодлогын хүрээнд байнга Олон улсын валютын сан манай эдийн засгийн үзүүлэлтийг энгийн нөхцөл байдалд ямар байх, хэрэв бодож төлөвлөсөн бодлого маань бүтэхгүй тохиолдолд бас эрсдлийг тооцож үзсэн байгаа.  Эдийн засгийн 100 хоногийн эр Олон улсын байгууллагууд өөдрөг төсөөлөл гаргасны та бүхэн үзсэн байгаа байх.  

Асуулт:УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Засгийн газрын  үйл ажиллагааг урьдчилан хардаг болсон

Засгийн газрын  үйл ажиллагааг урьдчилан хардаг, төсөөлдөг гэдэг талд дээр та нартай бахархаж байна.

Инфляцыг  тооцож байгаа хэрэглээний үнийн индекс одоогийн үнийн 2013 оны өрхийн зарлагын бүтцээр авч үзэх бол хүнсний зүйлийн хэрэглээ 20-40 орчим хувь байх  судалгаанд үндэслээд инфляц 6-7 хувь байна гэсэн судалгааг гаргасан байхаа.

ДНБ диклатер 2015,2016,2017 онд хэд гэж төсөөлж байгаа вэ? Яг тодорхой тоог хэлж өгнө үү.  Энэ тоог харж байж цаашдын хандлагыг харахгүй юм бол худлаа болох гэж байна.

Хариулт: Сангийн сайд Ч.Улаан:

Ер нь инфляцыг зах зээлд зөв нөлөө үзүүлэх, өөртөө шингэсэн  түвшинд төсөөлж байгаа. Тэрнээс  одоо нарийн тоо гаргаж бодохгүй нь ойлгомжтой. Тийм учир аль болохоор эерэг сигнал өгөх  бодлогоо явуулдаг юмаа.  Инфляцын тооцоог гаргахдаа хэрэглээний бүтцийг харж гаргаж байгаа. Хүн амын хүнсний хэрэглээ  20-40 байгаа нь тийм ч муу үзүүлэлт биш юм. Инфляцын хувьд бол хэрэглээний  үнийн индексээр бол 30 хувийг хүнсний бараа эзэлж байгаа. 70  хувийг хүнсний бус бараа эзэлнэ.

Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр: Оюутолгойгоос дутахгүй том төслүүд явагдана

Монгол улсын эдийн засгийн өсөлтийн хангахын тулд валютын өсөлтийг хангах нь чухал ажил байгаа. Бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэж чаддаг улсуудын хувьд асуудал үүсэхгүй харин манай шиг бүх юмаа үйлдвэрлэж чаддаггүй  улсын хувьд гадаад валютын нөөцийн асуудал хязгаарлалттай юм.   Тэр утгаар нь бид гадаадаас мөнгө авах асуудлыг нэгдүгээрт,  экспортын нэмэх асуудлыг авч хэрэгжүүлж байгаа, хоёрдугаарт импортыг давамгайлах асуудал гуравдугаарт  хөрөнгө мөнгө босгох асуудал дөрөвдүгээрт  гадаад шууд хөрөнгө оруулалтын асуудал тавдугаарт концессын асуудал байж байгаа. Энэ таван асуудлын чиглэлээр ажиллаж байгаа. Харин одоо Оюутолгойн хөрөнгө оруулалт дууссан, дэлхийн зах зээлд дэх эрдэс баялгийн үнэ буурсантай холбоотойгоор өнөөдөр  энэ нөхцөл байдал бий болсон байж байгаа.

Тийм учир Орос, Хятад улстай хамтын ажиллагаа хийхээр болсон. Ингэснээр Оюутолгойгоос дутахгүй том төслүүд явагдана. Нөгөө талдаа  Япон улстай зургаан удаагийн   хэлэлцээр хийсний үр дүнд энэ онд 7-р сард анх удаагийн  чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3781
0 эможи
keyboard_arrow_up