Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эрүүл мэндийн салбартай холбоотой хийсэн мэдээллийн хүрээнд Хэн, Юу хэлэв?

2016 оны 11 сарын 04

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд "Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийлээ.

 

Үүний дараа  гишүүд эрүүл мэндийн салбарын асуудлаар асуулт асууж хариулт авлаа.

Өнөөдрийн сайдын мэдээллийн ажлын хэсэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж, Хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Г.Баясгалан, Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ГССҮТ-ийн захирал Б.Бат-Оргил,  ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны  ЭМБСТ-ын газрын мэргэжилтэн н.Энхцэцэг нар хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр Хэлсэн талаар танд хүргэж байна.

УИХ-ын гишүүн  О.Баасанхүү гишүүн: Эрдэнэтийн бүсийн эмчилгээ, оношилгоо төвийн ачаалал өнөөдөр дийлдэхгүй байгаа. Энэ асуудлыг салбарын сайд анхааралдаа аваарай. Ахмадуудын хувьд 5 жилд нэг удаа шүдээ эмчлүүлэх эрхтэй байдаг. Энэ нь хугацааг ойртуулж болдоггүй юм уу. Ахмадууд шүдээ 5 жилд нэг л удаа шүдээ эмчлүүлэх байдгаас олоод цаг тухайд нь эмчлүүлж чадахгүй, махаа ч  идэж чадахгүй байна шүү дээ. Үүнээс гадна Гэмтлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ их тааруухан байна гэсэн гомдол их гардаг. Улсын  эмнэлгийн эмч нарын ихэнх нь давхар хувийн эмнэлэгт ажиллаж байна. Эдгээр асуудлуудыг яаж зохицууулах вэ? Мөн гадаадын сайн сургуулиудыг төгссөн мундаг  эмч нарт ажил олдохгүй байна. Тэд нарыг салбартаа ажилуулах тал дээр анхаарах хэрэгтэй.  

ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг: Эрдэнэтийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн асуудал дээр бид анхаарлаа хандуулж байгаа. Энэ чиглэл дээр өмнө нь О.Баасанхүү гишүүн  түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд Улаанбаатар хотод 250 мянган төгрөг нэхээд байна. Энэ ямар учиртай вэ гээд асуудлыг тавьж байсан. Энэ асуудал дээр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийн ажиллаж байгаа. Эрдэнэт бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн ачааллыг бууруулахад Телефас гэдэг хувийн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Тиймээс төр хувийн хэвшлийн эмнэлгийн түншлэлээр зарим нэг төрийн үйлчилгээг хувийн хэвшил үзүүлэх боломжтой. Энэ чиглэл дээр хамтран ажиллана гэж бодож байгаа.

Хоёрдугаар асуудал болох, өндөр настны шүдний эмчилгээний асуудал. 5 жилд нэг удаа Эрүүл мэндийн даатгалаас шүдний эмчилгээний зардал авдаг. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр өөрийн буруугаас болоод шүдээ гэмтээсэн бол төлбөр төлөөд үзүүлэх боломжтой байгаа. Ахмад настанд эмнэлгийн эмийн хөнгөлөлтийг ЭМДаатгалын хуулиараа  эдэлж хэрэгжээд явж байгаа.

Харин эмийн хуурамч, жинхэнэ эсэхэд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газраас  олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд судалгааны ажлууд хийгдэж байна. Харин иргэн хүн эмийн сангаас эм авахад хяналт тавихад хүндрэлтэй байна. Янз бүрийн асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд ДЭМБ- хамтран ажиллаж байгаа.

Гэмтлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тал дээр цаашид анхаарал хандуулна.

Эрүүл мэндийн мэргэжилтэн нарын хувьд сайдын тушаал гараад зохицуулж байна. Энэ тал дээр нэг зүйл дээр эмзэглэж байна. Чадвартай эмч нарын хувьд ажлаасаа гарвал нөгөө улсын эмнэлэгт боловсон хүчний бодлого алдагдах асуудал байгаа. Энэ тал дээр зохицуулалт хийнэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Баруун бүсийн оношлогооны төвийг засварлах мөнгийг Түлэнхийн төв шилжүүлсэн үүнийг би дэмжиж байна. Энд нэг асуудал байна. 2016 оны 6 сард 8 тэрбум төгрөгөөр ашиглалтанд оруулна гэсэн компани өнөөдөр 26 тэрбум болтол өсгөсөн байна. Ийм асуудалтай учир тэр компанид хариуцлага тооцохгүйгээр хөрөнгө оруулалтыг шилжүүлсэнд харамсаж байна.  

ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг: Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төв дээр төлөвлөж байсан Кувейтын засгийн газрын мөнгийг түлэнхийн төв руу татсан. Зах зээлийн хямралтай холбоотой барьж дуусгаагүй барилгуудаа дуусгах, барьж эхлээгүй барилгуудаа  концессийн гэрээ, тусламжаар баръя гэсэн бодлогыг Засгийн газраас барьж байсан. Иймээс Түлэнхийн төвийн барилгын мөнгийг ийшээ оруулсан.

2016 онд 6 сард 8 тэрбум төгрөгөөр зөвхөн А блокыг барина гэсэн төсөв байсан. Одоо бол А,В, С гэсэн гурван блок баригдаж байгаа. Би ажил хүлээж авахад 26 тэрбумын төсөвтэй ажил явагдаж байгаа. Яагаад хоёр блок нэмэгдсэн вэ гэвэл төлөвлөгөө гаргасны дагуу 3 блоктай ба тухайн үеийн төсвөөс хамааран эхний ээлжинд нэг блокыг барьж байсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37797
0 эможи
keyboard_arrow_up