УИХ-ын чуулганаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн талаар хэлэлцлээ

2016 оны 11 сарын 04

УИХ-ын гишүүн Н.Учрал уг хөтөлбөрт доорх саналыг орууллаа. 

“Хөтөлбөрийн стратегийн хэсэг дээр иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт, техник технологийг нэвтрүүлж дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж навигецийн орлогыг өсгөх гээд зорилт оржээ. Энэ зорилт дээр би бас нэг зүйлийг илүү тодорхой тусгаж өгөх нь зөв гэж бодож байна. Ер нь манай улс шиг эдийн засаг нь ийм нөхцөлд байгаа улс орнууд өөрийнхөө онцлогт тохируулаад ерөнхий зориулалтын нислэгийг төрийн бодлогын төвшинд авч үзээд хямралаас гарсан тохиолдол байдаг. Манай улстай хүн ам адил, газар нутгийн хэмжээнд маш бага улс болох Шинэ Зеланд 3900 гаруй жижиг онгоц гаргаад ажлын байрыг олноор бий болгосон тохиолдол байна.  Мөн АНУ-д  230 мянга гаруй ерөнхий зориулалтын агаарын хөлөг нисгэж, 1.2 сая ажлын байрыг бий болгож, таван жилийн дотор 150 тэрбум долларын баялгийг бүтээсэн практикууд байна. Тэгэхээр манай улсад яг энэ ерөнхий зориулалтын нислэг бол нэлээд ач холбогдол өгөх салбар  мөн. Манай намын мөрийн хөтөлбөрт ч гэсэн ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлье гэсэн зорилт орсон. Дээрээс нь мөн манай ЗТЯ  ерөнхий зориулалтын анхны нэгжийг байгуулж ажиллуулах гэж байгаа юм билээ.  Тиймээс  бид тогтворжуулах хөтөлбөртөө “Иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх” гээд оруулж өгөх нь зөв байх гэж бодож байна. Яагаад гэвэл манай улсад аймаг,сумуудад олон хэрэглэхгүй, хэрэгцээгүй байгаа онгоц, онгоцны буудлууд байгаа ш дээ. Эдгээрийг ашиглах хэрэгтэй. 

Ингэснээр  онцгой нөхцөл болон түймэр дээр түргэн шуурхай очдог, түргэн тусламжийн үйлчилгээг  энэ жижиг онгоцуудаар үйлдэх боломж харагдаж байна. Мөн манайх шиг уулархаг, энэ тал нутагт сургалтын баазыг бий болгох боломж бий. Энэ бол эдийн засгийг эрчимжүүлэх мөн ажлын байрыг нэмэгдүүлэх боломж юм. Нэг нисгэгч 80-100 мянган долларыг төлж гадаадад сургалтад хамрагдаж байхад манайх бол энэ сургалтын баазыг Монголдоо бий болгож, тал нутагт нислэг үйлдэх, үүгээрээ дамжуулж гадаадын нисгэгч нарыг эх орондоо бэлтгэх ийм боломж харагдаж байгаа. Уул уурхайн салбарт ч мөн Геофизикийн зургуудыг   агаар дээрээс авах, УУ салбарын хайгуулыг энэ жижиг онцлогуудаар хийх гээд олон эерэг ач холбогдол харагдаж байгаа учраас цаашдаа үүнд анхаарал хандуулаасай. 

Тийм учраас энэ хөтөлбөртөө нисэхийн салбарт  Ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх талаар онцгой анхаараад оруулж өгөх хэрэгтэй шүү. Тиймээс ЗГ- хөтөлбөртөө энэ саналыг хүлээн авч тусгаасай” гэх саналыг хэллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37795
0 эможи
keyboard_arrow_up